Шуурхай мэдээ
Home / Мэдээ мэдээлэл / Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалт, дадлага, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалт, дадлага, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Оролцоот эпидемиолого (PDS/PE)-ийг орон нутагт нутагшуулах, хэрэгжүүлэх эмч, мэргэжилтэн бэлтгэхтэй уялдан Олон улсын мал, амьтан ба нийтийн эрүүл мэндийн Оролцоот эпидемиологийн сүлжээний хамтрагч байгууллагууд (PENAPH)-ын хөтөлбөрөөр танилцуулах сургалт, дадлага, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Эпидемиологийн холбоо ТББ, Төв аймгийн мал эмнэлгийн газар, тасгийн эмч, мэргэжилтэн, Эрдэнэ сумын малчид, мал бүхий иргэд хамрагдсан. Оролцоот эпидемиологийн арга хэрэгслийг Мал эмнэлгийн салбарт нутагшуулан, хэрэгжүүлэх эмч нарыг бэлтгэснээр малын өвчнөөс эрт сэрэмжлүүлэн илрүүлэх, малчдын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээнүүд

Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн …