Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оныг “Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжийн чадавхийг сайжруулах жил” болгон зарласан. Хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл нар 331 сумдын мал эмнэлгийн тасагт мотоциклыг хүлээлгэн өгч, Хэнтий, Дорнод, Дундговь, Төв аймгуудад бүрэн хүргэгдсэн байна. Тухайн мотоцикл тусгай захиалгаар хийгдсэн бөгөөд ган төмөр раамтай, хигээс бүхий төмөр обуд, салхины шил, иж бүрэн хамгаалалт /малгай, арьсан болон нэхий бээлий/, дохиолол болон байршил тогтоох төхөөрөмж зэргийг суурьлуулжээ.
Мөн энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 21 аймгийн мал эмнэлгийн газар сүүний чанар шалгах төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, графикт хугацаанд нь эм тарилга туулга хийж, мал сүргээ эрүүлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахад Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа чухал үүрэг оролцоотой