Шуурхай мэдээ
Home / Мэдээ мэдээлэл / “МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН 60 ЖИЛД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

“МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН 60 ЖИЛД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

Монгол улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны толгойлох байгууллага Мал эмнэлгийн хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх, улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засгийн өсөлтийг сайжруулахад өөрийн эрхэм үүрэг, зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлэн дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн хандлагад нийцэн хөгжиж ирсэн.Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж буй өнөө үед малын эмийн чанар, аюулгүй байдал, хэрэглээнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна.Сүүлийн жилүүдэд шинэ болон шинээр сэргэн гарч байгаа халдварт өвчний гаралт, давтамж нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал боллоо. Дэлхий нийтийг хамарч байгаа тулгамдсан асуудал болох мал, амьтдад шимэгчлэгч, гадна, дотно паразитын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлох, тэдгээртэй тэмцэх, сэргийлэх, эмчлэх орчин үеийн арга, технологийг бий болгох чиглэлээр гаргасан шинэ үр дүнгүүдийг суртачлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна.

Холбоотой мэдээнүүд

Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн …