Төв аймгийн Мал эмнэлгийн газрын МАЭМАлбаны дарга О.Бүрэнжаргал төслийн багийнхантай уулзаж, төслийн өнөөгийн байдал, болон цаашид явуулахаар төлөвлөж байгаа практик сургалтуудын талаар ярилцаж, зөвлөлдлөө.Төв аймаг нь 27 сумаас бүрддэг ба эдгээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа малын эмч нарын ажлын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага олон янз байдаг. Энэ нь тухайн орон нутгийн онцлог, аж ахуйн төрөл, бэлчээрийн онцлог, малын эмч нарын хариуцах мал амьтны төрөл зүйлээс их хамаарч байдаг. Тиймээс энэ удаагийн уулзалтаар бид малын эмч нартаа сургалтаа илүү үр дүнтэй явуулах арга замын тухай ярилцан, Төв аймгийн 27 сумыг 7 бүсэд хувааж, төслөөс боловсруулж байгаа сургалтын хөтөлбөрөөс малын эмч нар өөрсдийн хэрэгцээнд тохирсон сургалтыг сонгон авч, орон нутагтаа практик сургалтуудыг хүлээн авах боломжтой байх талаар зөвлөлдлөө.
