Шуурхай мэдээ
Home / admin (page 2)

admin

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс зохион байгуулсан “Эрт илрүүлэх, хариу арга хэмжээ болон оролцоот эпидемиологийн тандалтын чиглүүлэх” сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтанд Төв аймгийн мал эмнэлгийн газрын Улсын ахлах байцаагч Н.Шинэцэцэг, Зооноз халдварт өвчин, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Дорж нар амжилттай оролцож гэрчилгээгээ хүлээн авлаа. Сургалтад Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Батчулуун, Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн ахлах техникийн зөвлөх Крис Бартелс болон Нийслэлийн Прокурорын газрын прокурор н.Алтантүлхүүр …

Үргэлжлүүлэх

МЭЕГ-ын даргын А/89 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангахаар Аймгийн Засаг даргын 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн А/201 дугаар захирамжаар, аймгийн хэмжээнд сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна.

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд халдваргүй өвчин болон зүй бусаар Тэмээ-8, Адуу-510, Үхэр-670, Хонь-3702, Ямаа-3640 нийт 8530  толгой мал хорогдсоноос өнөөдрийн байдлаар Тэмээ-0, Адуу-383, Үхэр-517, Хонь-2642, Ямаа-2675, Амьтан-7 нийт 6244 малын сэг зэмийг  булж шатааж устган 73.0 хувьтай хэрэгжиж байна

Үргэлжлүүлэх

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД •

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин. • Зэрлэг амьтанд хүрэх, зэрлэг амьтны мах, бусад эрхтнийг түүхийгээр идэхийг хориглох • Мах махан бүтээгдэхүүнийг түүхийгээр идэхийг хориглох • Гараа тогтмол угаах, халдвартай хүний эд …

Үргэлжлүүлэх

БАЯНЦАГААН СУМАНД “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын гамшгаас хамгаалах хууль, тогтоомж, бодлого, шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сумдын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Баянцагаан суманд Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Улаанзагалмайн хороо хамтран 3 өдрийн турш зохион …

Үргэлжлүүлэх

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад аймгийн хэмжээнд үхэр, сарлаг, гахайг 04 дүгээр сарын 18 наас эхлэн хамруулна.

Малчин, мал бүхий иргэд дархлаажуулалтад хамрагдах малаа бүрэн байлгаж, малаа барьж бэхлэн малын эмчийн аюулгүй байдлыг ханган ажиллана уу.

Үргэлжлүүлэх

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/37 тоот тушаалын дагуу гоц халдварт шүлхий, бог малын мялзан, арьс товруутах, хонь ямааны цэцэг өвчний халдварын хүрээг тодорхойлох тандалтын ажлыг 12 суманд зохион байгуулан ажиллаж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/37 тоот тушаалын дагуу гоц халдварт шүлхий, бог малын мялзан, арьс товруутах, хонь ямааны цэцэг өвчний халдварын хүрээг тодорхойлох тандалтын ажлыг 12 суманд зохион байгуулан ажиллаж байна.

Үргэлжлүүлэх

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

1. Шүлхий өвчний халдвар илрээд байгаа 16 аймгийн, 107 сумын 237 голомтод орон нутгийн засаг захиргааны байгууллага, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль, тогтоомжийн хүрээнд хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх2. Шүлхий өвчний тархалтын хүрээг сүргийн түвшинд тогтоох ийлдсийн тандалтын арга хэмжээг аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагаар дамжуулан улсын хэмжээнд шуурхай зохион …

Үргэлжлүүлэх

Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалт, дадлага, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Оролцоот эпидемиолого (PDS/PE)-ийг орон нутагт нутагшуулах, хэрэгжүүлэх эмч, мэргэжилтэн бэлтгэхтэй уялдан Олон улсын мал, амьтан ба нийтийн эрүүл мэндийн Оролцоот эпидемиологийн сүлжээний хамтрагч байгууллагууд (PENAPH)-ын хөтөлбөрөөр танилцуулах сургалт, дадлага, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 10-12-ны …

Үргэлжлүүлэх