Шуурхай мэдээ
Home / Мэдээ мэдээлэл / Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийлээ.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийлээ.

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 15 сумын 6736 өрхийн 194.5 мян/тол үхэр, 2537.6 мян/тол бог нийт 2732.1 мян/тол мал, шүлхий өвчин оношлогдсон сумдын голомтын халдварыг бууруулах зорилгоор 1300 өрхийн 50.6 мян/тол үхэр, 280.8 мян/тол бог нийт 331.4 мян/тол бүгд 3063.5 мян/тол малыг дархлаажуулсан. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 1915.6 мян/тол мал хамруулахаас 1906.0 мян/тол малыг технологид хугацаанд хамруулж 99.4 хувьтай, малаас хүнд дамжин халдварладаг зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1330.0 мян/тол мал хамруулахаас 1289.6 мян/тол мал хамруулж 96.9 хувьтай, малын эрүүл мэндийн үзлэгт давхардсан тоогоор 4000.0 мян/тол мал хамруулахаас 5587.9 мян/тол мал хамруулж 139.6 хувьтай, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор туулгалтад 1277.4 мян/тол, угаалгад 4284.0 мян/тол, боловсруулалтад 959.2 мян/тол нийт 6520.6 мян/тол мал хамруулж 97.8 хувьтай тус тус хэрэгжлээ.Жилийн эцсийн байдлаар 670 хашаа, хорооны 421,6 мян/м2, 158 худаг, уст цэгийн 42,1 мян/м2, агуулах зоорь, түүхий эд, хадгалах цэгийн 19,9 мян/м2, голомтын цэгийн 1014.7 мян/м2, устгалын цэгийн 132,4 мян/м2, бэлчээрийн 134,2 мян/м2, Ковид-19 цар тахлын улмаас МХГ-тай хамтран нийтийн эзэмшлийн талбайн 508,2 мян/м2 нийт 2273,1 мян/м2 талбайг халдваргүйтгэлээ.

Холбоотой мэдээнүүд

Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн …