Шуурхай мэдээ
Home / Стратеги зорилт

Стратеги зорилт

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

МЭЕГ нь тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгын хүрээнд дор дурьдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

1.     Стратегийн нэгдүгээр зорилт: Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг тархвар зүйн судалгаанд үндэслэн төлөвлөж, улсын хэмжээнд зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үйлчилгээний хөлсний тогтолцоог нэвтрүүлнэ.

2.   Стратегийн хоёрдугаар зорилт: Мал, амьтны шинэ болон дахин сэргэж буй өвчнүүд, зарим нутаг дэвсгэрт эндемик хэлбэрээр гарч байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан өвчлөлийн шалтгаан, нөхцлийг судалж, тэмцэх арга хэмжээг боловсруулах ажлыг шат дараатай зохион байгуулна.

3.   Стратегийн гуравдугаар зорилт: Зарим төрлийн гоц халдварт, зооноз өвчний гаралт, тархалтын байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, зарим өвчнөөр эрүүл, тайван байдлыг аймаг, бүс, нутгаар баталгаажуулж, нийтэд зарлан мэдээлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

4.   Стратегийн дөрөвдүгээр зорилт: Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, мал эмнэлэг, ариун цэврийн баталгаажуулалтыг тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлж, мал эмнэлгийн мэргэжлийн баталгаа бүхий хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр хүн амыг хангана.

5.   Стратегийн тавдугаар зорилт: Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх шуурхай бэлэн байдлын улсын нэгдсэн төлөвлөгөө, аймаг, нийслэлийн дэд төлөвлөгөөг боловсруулан батлуулж, халдварт өвчний эрт илрүүлэлт, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

6.   Стратегийн зургаадугаар зорилт: Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн тогтолцоог бүрдүүлж, бүсчлэн хөгжүүлж, чадавхийг дээшлүүлж үндэсний болон бүс нутгийн лавлагаа лабораторийн түвшинд хүргэнэ.

7.   Стратегийн долоодугаар зорилт: Мал, амьтны эмийн бүртгэлийг шинэчлэх, чанар аюлгүй байдал, худалдаа, хэрэглээний хяналтыг сайжруулах, малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, малын эмийн үндэсний үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, “Эмийн үлдэгдлийг хянах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулж хэрэгжүүлнэ.

8.   Стратегийн наймдугаар зорилт: Мал эмнэлгийн гадаад харилцааг өргөжүүлэх, мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоо, үр дүнг хангуулна.

9.   Стратегийн есдүгээр зорилт: Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.

10. Стратегийн аравдугаар зорилт: Мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжлийн ёс зүйн хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

Стратегийн арваннэгдүгээр зорилт: Мал эмнэлгийн салбар байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын төрийн захиргааны удирдлагын менежментийг төлөвшүүлж, “Иргэн төв төрийн үйлчилгээ”-г нэвтрүүлнэ