МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр | Улаанбаатар хот |
Дугаар 196
МАЛ ЭМНЭЛГИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН ЦЭГ БАЙГУУЛАХ БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.14, 7.15-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулах байршил”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Нийслэл рүү чиглэсэн орон нутгийн чанартай авто замын зарим байршилд мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулан ажиллуулахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд даалгасугай.
3. Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн орон тоог баталж, цалин, үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэх, цаашид жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршлыг тогтоох тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
МАЛ ЭМНЭЛГИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН
ЦЭГ БАЙГУУЛАХ БАЙРШИЛ
№ | Аймаг, нийслэл | Сум, дүүрэг, хороо | Хяналтын цэгийн байршил |
1. | Архангай | Цахир | Солонготын давааны ам |
2. | Булган | Хутаг-Өндөр | Гуртын гүүр |
3. | Өвөрхангай | Нарийнтээл | Таацын голын гүүр |
4. | Төв | Лүн | Айрагийн энгэр |
5. | Нийслэл | Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо | Эмээлт |
6. | Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо | Баруунтуруун | |
7. | Багануур дүүрэг | Хэрлэнгийн гүүр | |
8. | Багахангай дүүргийн 2 дугаар хороо | “Хадат”-ын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо | |
9. | Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо | Хөндлөн уулын ар |