Шуурхай мэдээ
Home / Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Газрын алсын хараа

Хүмүүнд ээлтэй эрүүл мал

Малчинд ойрхон мал эмнэлэг

Дэлхийд тэргүүлэх органик бүтээгдэхүүн

Газрын эрхэм зорилго

     Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах замаар мал эмнэлгийн салбарыг оновчтой нэгдсэн бодлогоор хангагч, худалдааны чөлөөт байдлыг дэмжихэд оршино.

Тэргүүлэх чиглэл

Агентлаг нь дор дурдсан үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

1.     Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах;

2.     Мал, амьтны шинэ болон дахин сэргэж буй, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайгаас шалтгаалсан өвчин эмгэгийн шалтгаан, нөхцлийг судалж өвчинтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

3.     Өвчингүй тайван бүсийг тогтоож, мал эмнэлгийн олон улсын гэрээ хэлцэл, ариун цэвэр, хорио цээрийн нөхцлийг тохиролцох, худалдааны чөлөөт байдлыг дэмжих;

4.     Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах, баталгаажуулах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах;

5.     Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох, эрт илрүүлэлт, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

6.     Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн тогтолцоог бүрдүүлж, бүсчлэн хөгжүүлж, чадавхийг дээшлүүлж, үндэсний болон бүс нутгийн лавлагаа лабораторийн түвшинд хүрэх;

7.     Мал, амьтны эмийн үндэсний үйлдвэрлэлийн шинэчлэл хийж олон улсын жишигт нийцүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн үлдэгдлийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, эмийн худалдаа, үйлчилгээний бодлогыг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэх;

8.       Мал эмнэлгийн гадаад харилцааг өргөжүүлэх, мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангуулах;

9.     Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан, мэргэшсэн, чадварлаг мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

10.   Мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дотоод, гадаадын сайн туршлагыг нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах;

Мал эмнэлгийн салбар байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын төрийн захиргааны удирдлагын менежментийг төлөвшүүлж, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, “Иргэн төв төрийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх;