Шуурхай мэдээ
Home / Мэдээ мэдээлэл / Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэх дуудлагын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг Цэцэг суманд очин голомтонд ажиллаж байна.

Өвчтөн Г-ийн булчирхайн шүүдэст тавьсан тестээр эерэг хариу гарсан. Улмаар иргэн Г-ийн булчирхайн шүүдэс, шулуун гэдэсний арчдас, цэр, цус, хөөмийн арчдас зэрэг сорьцийг авч Зоонозын өвчин судлалын төвийн лабораторит нян судлалын шинжилгээ хийж 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22:00 цагт фагний ургалтыг харахад тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн фагт өртсөн тул тухайн өвчтөн нь тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан.

Эх сурвалж: Ховд ЗООНОЗ

Холбоотой мэдээнүүд

Малчин та шилжилт хөдөлгөөн хийхдээ дараах зүйлийг анхаараарай.